Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ТББ-ын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу?


ХЗДХЯ-наас зохион байгуулсан ТББ-ын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны  10 дугаар сарын 25-ны өдөр Пума империал зочид буудлын хурлын зааланд болж, хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр оролцогчдод хандан танилцуулсан юм.

Монгол Улсын УИХ-аас 1997 онд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор ТББ-ын тухай бие даасан хуулийг баталсан. 1998 онд улсын хэмжээнд 1075 ТББ буртгэлтэй байсан бол 2005 онд 3492, 2010 онд 6915, 2015 онд 11879, 2017 оны байдлаар 18325 болж өсчээ. 2018 онд Монгол Улсад гадаадын ТББ-ын болон олон улсын байгууллагын нийт 90 салбар, төлөөлөгчийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын 18325 ТББ-ын  51.5%  буюу 2 байгууллага тутмын 1 нь идэвхгүй буюу зогсонги байна. Тэдгээр ТББ-ын 5437 огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаа түр зогсоосон, 267 үйл ажиллагаа бүрэн зогссон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Энэ удаа ТББ-ын тухай хуулийг шинэчлэхдээ 2 зарчмыг хуульд тусгана. Нэгт, ТББ-д үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг нэгдсэн журмаар татварын хууль тогтоомжид тусгах, нийтэд тустай үйл ажиллагааны төрөл, хэлбэр, төрийн зарим чиг үүргийг ТББ гэрээлэн гүйцэтгэтгэх буюу төр, ТББ-ын хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тогтоох, Хоёрт, иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах чиг үүрэг бүхий “Иргэний нийгмийг дэмжих зөвлөл”-ийг байгуулах эрх зүйн үндсийг тогтоох гэсэн зарчмыг баримтлан ажиллана гэдгээ хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн юм.

 

2018-10-25