Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Сонгууль залуучуудын оролцоогоор дутаж байна


Удахгүй 2020 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Энэ цаг үед нийгэм олонхоороо улс төрийн нам, эвслүүдийн дотоод асуудал, хэн нэгний нэр дэвшиж буй шалтгаанд л анхаарлаа хандуулж буй. Харин сонгогчийн боловсрол тэр дундаа 18-25 насныханы сонгуулийн итгэл үнэмшил, сонгуулийн талаарх мэдлэг боловсролд нь ямар ч нам, нэр дэвшигч, байгууллага анхаарахгүй, онцлохгүй байгаа нь учир дутагдалтай. Тэгвэл бид энэхүү мэдээллээрээ сонгуультай холбоотой мэдээллийг цэгцтэй, үнэн зөв хүргэж, залуучуудыг сонгуульд уриалахыг зорьлоо. Юуны өмнө сонгуультай холбоотой ерөнхий мэдээлэлийг хүргэе

2016 оны Их Хурлын сонгуулиар 18-25 НАСНЫ ЗАЛУУСЫН 50% НЬ САНАЛАА ӨГӨӨГҮЙ

Үндэсний статистикийн хорооны 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хурааллтын дүнд хийсэн шинжилгээнээс харахад Монгол улсын сонгогчдын сонгуулийн идэвх нь нас ахих тусам нэмэгдэж байгаа доорх зургаас харагдаж байна. Харин залуучуудын 50 хувь нь сонгуульд саналаа өгөөгүй байна. 

График. УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо, насны бүлгээр, мян хүн, хувь, 2016 он СЕХ

http://weeklynews.mn/wp-content/uploads/2020/05/fsafafa.jpg

Залуучууд сонгуульд ямар хүн “гараасай” гэж хүсэж байна вэ?

Амьдарч буй нийгэм, үлгэрлэн дуурайж буй дээд үеийнхэн, эцэг эх, найз нөхөд, багш гээд залуучуудад өөрсдийн гэсэн тогтсон үзэл бодолтой болоход нь нөлөөлдөг хүчин зүйл маш их бий. “Улс төр гэдэг сэдвийн тухайд бүр ч эргэлзээтэй, учрыг нь олоход амаргүй, төвөгтэй санагддаг” гэж залуустай яриа өрнүүлэхэд бишгүй дурддаг билээ. Тэгвэл тэд сонгуульд мөнгөтэй, нөлөөлөгч эсвэл гоё биетэй инстаграмын одыг хүсдэг үү? аль эсвэл эх оронч тэмцэгч хүмүүсийг үү? эсвэл залуу хүнийг үү, хөгшин хүнийг үү? Энэ талаар бичил судалгаа явуулж үр дүнг нь харахад ихэнх нь нэг л хариулт хэлсэн байлаа. Тэд боловсролтой, шинэ залуу хүчинг л улс төрийн салбарт гаргахыг хүсч байна.

http://weeklynews.mn/wp-content/uploads/2020/05/1.jpg http://weeklynews.mn/wp-content/uploads/2020/05/2.jpg

Харин “хэрэв та сонгуульд оролцдоггүй бол шалтгаан нь юу вэ” гэсэн асуултад “улс төр сонирхдоггүй, надад хамаагүй” гэж хариулжээ. Энэхүү сэдвийн дагуу сонгогчдын боловсролд зориулан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа “Зөв Сонголт Бидний Ирээдүй” ТББ-ын гишүүн П. Нямлхагватай ярилцлаа.

“Улс төрчид залуу сэтгэлгээтэй байх нь чухал”

Сонгогчдод нийтэд нь зориулсан мессеж, сурталчилгаа нь ялангуяа залуучуудад сонгуульд саналаа өгөх сэдэл төрүүлдэггүй. Харин залуу сонгогчдыг татахын тулд орчин үед хамгийн нөлөөтэй сошиал сүлжээг ашиглаж, тэдний хамгийн их дагадаг инфлунсер буюу нөлөөлөгч хүнээр дамжуулан мессежээ түгээх нь үр дүнтэй юм. Залуучуудыг сонгуульд уриалах бас нэгэн сонирхолтой жишээ Япон улсад сонгуулийн идэвхийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн цуврал комеди видео сурталчилгаа байдаг. Өндөр настай иргэдийн оролцсон “Залуучуудаа сонгуульд битгий оролцоорой” гэсэн залуучуудыг өдөөн хатгасан, хошин  агуулгатай видео сурталчилгааг 274,000  хүн үзжээ.2

Сонгуулийн идэвхгүй залуучуудыг залхуу гэж зэмлэхээс илүү санал өгөхгүй байгаа шалтгааныг тодруулан, идэвхтэй оролцоход нь түлхэц үзүүлэх нь чухал

Улс төрийн будлиан, хэн нэгний хууль бус үйлдэл, өр зээл, улс төрийн буруу шийдвэрүүд, үлгэрийн амлалтууд залуучуудын дунд улс төрийг үнэгүйдүүлж, тэр чинээгээрээ тэд улс төрийн оролцоогүй, сонгуулийн ажилд идэвх муутай байдаг. Нэг талаас тэдний буруу биш. Гэхдээ сонгуульд саналаа өгөхгүй байна гэдэг нь эсэргүүцэл болж чадахгүй харин ч хууль зөрчигчид, эрх ашиг горилогчдод боломж олгоод байгаааг залуучууд маань ухамсарлаж сонгуульдаа саналаа өгөх хэрэгтэй. 

Эх сурвалж: http://weeklynews.mn

2020-06-02